“Баясах Интернэйшнл” ХХКомпани Отелло хөлөгт тоглоомыг сургалтыг байгууллагадаа аван, энэхүү спортыг дэмжигч, хичээллэгч Оюунлаг хамт олон боллоо. “Баясах Интернэйшнл” нь олон жилийн хугацаанд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн өндөр чанар бүхий брэнд бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байгаа, нийгмийн хариуцлагаар манлайлагч, Монгол улсын шилдэг компаниудын нэг билээ. Бидний найрсагаар хүлээн авч хамтран ажилласан тус компаний эрч хүчтэй, найрсаг, эерэг хамт олондоо баярлалаа.
Цаашид олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж Отелло хэмээх энэхүү оюуны спортыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад шинэ мэдлэг, шинэ боломж олгоход улам нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн байгууллагын сургалтанд манай холбооны шилдэг тамирчид урилгаар хүрэлцэн ирж Отелло хөлөгт тоглоомын сургалтыг хамтран зохион байгууллааа.
Насанд хүрэгсэдийн ангилалын чансаа өндөр тоглогч У.Анар, өсвөрийн тамирчидын чансаа өндөр тамирчид У.Тэмүүлэн, Э.Мишээл болон бага насны ангилалын шилдэг тамирчид Э.Мандах, Б. Хаш-Эрдэнэ нартаа маш их баярлалаа. Отеллог түгээн дэлгэрүүлэх их үйлсэд сайн дураараа оролцож өөрсдийн сурсан мэдсэнээ харамгүй зааж өгч байгаа та нартаа улам өндөр амжилт хүсье.