Оюуны шинэ спорт “Отелло”-н 43 дахь удаагийн ДАШТ -д Монгол улсаа төлөөлөн 5 тамирчин өрсөлдөнө

2019 оны 8 сарын 10 ны өдөр Отеллогийн Дэлхийн 43 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчин шалгаруулах “Сорилго” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Насан хүрэгсэдийн ангилалд 14, өсвөрийн ангилалд 26, нийт 40 шилдэг Отеллогийн зэрэгтэй тамирчид оюун ухаанаа уралдуулан 7 үеийн турш өрсөлдөсөн шилдэгийн шилдэг 4 тамирчин олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.

1. Орхон аймгийн Шатрын олон улсын хэмжээний мастер Намхайн Баттулга, 5Kyu зэрэгтэй (Насанд хүрэгсэдийн ангилалд)
2. Орхон аймгийн Орос 19-р сургууль 9б ангийн сурагч, Эрдэнэт Отелло клубын тамирчин Батзоригийн Эрдэнэсувд, 5Kyu зэрэгтэй (Насанд хүрэгсэдийн ангилалд)
3. Улаанбаатар хотын Логарифм дунд сургуулийн 7Б ангийн сурагч, УБ Отелло клубын тамирчин Эрдэнэмөнхийн Манлай, 5Kyu зэрэгтэй (өсвөрийн ангилалд)
4. Орхон аймгийн 14-р сургууль 6В ангийн сурагч, Эрдэнэт Отелло клубын тамирчин, Эрдэнэбатын Нарантуяа, 6Kyu зэрэгтэй (өсвөрийн ангилалд)

Монгол улсыг төлөөлөн явах баг тамирчидыг Улаабаатар Отелло клубын тамирчин, багш, Монголын Отелло сонирхогчдын холбооны төлөөлөгч С.Чинзориг ахлаж явах юм.

Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад тусалсан, найрсагаар хамтран ажилласан MПМ цогцолборын хамт олондоо, менежер Төгстэмүүлэн болон ивээн тэтгэсэн Bayasakh International LLCкомпанидаа маш их баярлалаа.

Тэмцээндээ амжилттай оролцсон нийт зэрэгтэй тамирчиддаа улам өндөр өмжилт хүсье. Отеллотой хамт байгаад баярлалаа.

Ирэх жил биднийг дотоодын болон олон улсын маш олон тэмцээн хүлээж байгаа билээ. Бүгдээрээ оюуны спортоор Монгол улсын нэрийг өндөрт гаргахын төлөө хамтдаа хичээцгээе.