Отеллогийн үндсэн дүрэм

ҮНДСЭН ТОГЛОЛТ, БАЙРЛАЛ

  • Хар ба цагаан өнгийн тус бүр 32 ширхэг дискээр 8х8 хөлөг дээр тоглоно.
  • Тоглогчид хар ба цагаан өнгөөс аль нэгийг нь сонгон авч тоглолтын турш зөвхөн тэр өнгөөрөө тоглоно.
  • Хар болон цагаан өнгөөс тус бүр 2 дискийг зурагт үзүүлсэн байдлаар өрж тоглолтыг зөвхөн ХАР талаас эхлүүлнэ. (Зураг №1)
  • Тоглогчид дискийг хөлөгт эсрэг багийн дискийг голдоо оруулах зарчимаар хөлөгийн аль тохиромжтой хоосон нүдэнд байрлуулна.
  • Эсрэг багийн дискийг голдоо оруулан тухайн өрсөлдөгчийн дискийг өөрийн өнгө рүү эргүүлнэ.
  • Нүүдэл хийхдээ заавал өрсөлдөгчийн дискийг өөрийн болгох байрлалыг сонгоно.
  • Өөрийн өнгийн дискийг давуулан нүүдэл хийж болохгүй.
  • Өөрийн өнгийн дискны голд зөвхөн эсрэг багийн өнгийн диск байгаа тохиолдолд нь нүүдэл хийгдэнэ.
  • Хоёр тал ээлжлэн нүүдэл хийнэ.
  • Хэрэв өрсөлдөгчийн дискийг өөрийн болгох нүүдэл байхгүй бол тоглолт нөгөө талд шилжинэ. Гэхдээ таньд нүүдэл хийх боломж байгаа тохиолдолд нүүхгүй байж болохгүй. Заавал нүүдэл хийнэ.
  • Тоглолтын төгсгөлд хэн хамгийн олон өнгийн дисктэй үлдсэн нь хожино.

Зураг №1

Тоглолт эхлэхэд өргийг зурагт үзүүлсэны дагуу өрнө. Эхний нүүдэл зөвхөн хар талаас эхлэнэ.

Зураг №2

Хар тал E4 нүднээс эсрэг багийн цагаан дискийг голдоо оруулах байдлаар Е6 нүдэнд өөрийн хар дискийг хөлөгт байрлуулна. Е5 нүдэнд байрлах цагаан дискийг өөрийн болгож эргүүлнэ.

 Зураг №3

Цагаан тал D4 нүднээс F4 нүдэнд дискээ байрлуулж голд нь орсон Е4 дээр байрлах  хар дискийг эргүүлэн өөрийн болгоно. 

Зураг №4

Хар тал ээлжит нүүдэлээ Е5 нүднээс С3 нүдэнд ташуу байдлаар хийж эсрэг багын D4 дээр байсан цагааныг хар болгон эргүүлнэ. 

Зураг №5

Цагаан тал D6 байрлалаас D2 байрлал руу нүүдэл хийх гэж байна.

  

Зураг№6

Цагаан тал D6-D2 нүүдэл хийсний дараа шулуун шугамын дагуу голд байх 3 хар дискийг цагаан болгон эргүүлсэн байна. Мөн D2 нүдний ташуу чиглэлд цагаан өнгийн диск F4 байрлалд байсан учир голд нь Е3 дээр байсан харыг өөрийн болгосон байна.