2018.10.9 – 13, Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээн, Чех улс, Прага хот

2018.9.9 – 13 -ны өдрүүдэд Чех улсын Прага хотод Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрллөө. Тус тэмцээнд Монгол улсаас анх удаа МОСХ-н төлөөлөл оролцон туршлага судлан амжилттай оролцон ирлээ. Тэмцээн маш өндөр зохион байгуулалттай болж өнгөрсөн бөгөөд нийт 25 орны 86 шилдэг тамирчин аваргийн цомын төлөө өрсөлдсөн юм. Манай тамирчидын хувьд нийт багийн дүнгээр 10 хожил авч 25 орноос 21-р байранд эрэмбэлэгдлээ.