Отеллогийн Чансаа сорих, Зэрэг олгох 6-р тэмцээн, Бага насны ангилал, 2019.10.26

Отеллогийн Чансаа сорих, Зэрэг олгох 6-р тэмцээн 2019 оны 10 сарын 26 өдөр амжилттай болж өнгөрлөө. Бага насны ангилалд Мөрөөдлийн Отелло, Гоо Марал, Гэрэл Гэгээ, УБ Отелло клубуудын 6-9 насны 38 тамирчин Швейцарь системээр 5 үеийн турш эн тэнцүү өрсөлдлөө.

Бага насны ангилалын аварга, 1-р байр Э.Мандах (6нас, УБ Отелло) шалгарч Отеллогийн 4kyu зэрэг авлаа.
2-р байр. Б.Хаш-Эрдэнэ (7нас, УБ Отелло, бага насны ангилалын хошой аварга), 3kyu зэрэг
3-р байр. Б.Тэмүүжин (7нас, УБ Отелло), 6kyu зэрэг
4-р байр. Б.Нарансолонго (7 нас, Эрдэнэт Отелло), 5 kyu зэрэг
5-р байр. Ш.Авид (8 нас, Гоо марал), 8kyu зэрэг
6-р байр. Ц.Оюутдалай (7 нас, Гоо марал) 9kyu зэрэг
7-р байр. А.Анужин (8 нас, УБ Отелло) 10 kyu зэрэг
8-р байр. Э.Энхдөлгөөн (8 нас, УБ Отелло), 11 kyu зэрэг авлаа. Тэмцээндээ амжилттай оролцож шинээр зэрэг авсан болон, зэргээ ахиулсан бүх тамирчиддаа баяр хүргэе.

Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдээ баярлалаа, дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье.
Хүүхдүүдээ шинэ оюуны спортоор хичээллэх, амжилт гаргахад туслаж байгаа багш нартаа баярлалаа.