2018.10.10-11, WOC 2018, Монголын багийн ялалтууд

Дэлхийн Отеллогийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд Монгол улсын баг нийт 2 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд тус бүр 5, 5 хожил, нийт 10 хожил авч багийн дүнгээр 25 орноос 21 -р байранд орсон амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Хувийн дүнгээр дэлхийн шилдэг 86 тамирчинаас С.Чинзориг 680 оноотойгоор 70-р байр, Х.Буянзаяа 650 оноотойгоор 71-р байрыг тус тус эзэллээ.

————————————

Монгол улсын Отеллогийн түүхэн дэхь анхны хожлыг С.Чинзориг Украйн улсын тамирчинтай цагаан дискээр тоглон 53х11-р харьцаагаар хожсоноор авлаа.

Буянзаяа Канадын багийн тоглогч Steven Ye-г 40х24 харьцаатай хар дискээр тоглож хожин Монгол улсын Отеллогийн түүхэнд анхны эмэгтэй тамирчины хожлыг авчирлаа.

Буянзаяа Украйны тамирчин Yoher Maksymov-той хар енгеер тоглон 40х24 харьцаагаар дахин 1 хожил багтаа авлаа.

Чинзориг Белги улсын тамирчин Eline Verstuyft -тай хар дискээр тоглон 40х24-н харьцаагаар хожлоо.

Чинзориг Ivory Coast улсын тамирчин Gallo Irene Ourega-г 39х25-н харьцаагаар хар дискээр тоглож хожлоо.

Буянзаяа Украйны тоглогч Eduard Halimon-г 15х49 харьцаагаар цагаан дискээр тоглож хожлоо

Буянзаяа Belguim улсын тамирчин Verstuft -г 33х31 харьцаагаар хар дискээр тоглож хожлоо

Чинзориг Чех улсын тамирчин Marina Zincenko-г 28х36-н харьцаатайгаар хар дискээр тоглож хожлоо.

 

Чинзориг Шведийн тоглогч Emma Lofroth-г 48х16 харьцаагаар цагаан дискээр тоглож хожлоо.

Буянзаяа Чех улсын тамирчин Marina-г 44х20-н харьцаатайгаар цагаан дискээр тоглож хожлоо.