Отеллогийн Чансаа сорих, Зэрэг олгох 6-р тэмцээн, Насанд хүрэгчид ангилал, 2019.10.26

Отеллогийн Чансаа сорих зэрэг олгох 6-р тэмцээний насанд хүрэгчидийн ангилалд 14 тамирчин оролцлоо. Чансаа өндөр зэрэгтэй тамирчид болон шинэхэн сургагч багш нар, тэмцээндээ оролцож байгаа хүүхдүүдээ дэмжин зориг гарган анх удаагаа өрсөлдөж буй ээж аав нарын хооронд хөгжилтэй, өрсөлдөөнтэй, туршлага судалсан, сонирхолтой болж өнгөрлөө.
1-р байр. Мэйжин Сэй 40 дэх удаагийн Отеллогийн олон улсын нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа насанд хүрэгчидийн ангилалд өрсөлдөж байсан, Монгол улсад чансаагаар 1рт эрэмбэлэгдэж байгаа УБ Отелло клубын тамирчин Ууганбаярын Анар. 3 Kyu зэрэг.
2-р байр. Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн ангилалд анх удаагаа өрсөлдөж, цаашид хүчтэй тоглогч болхоо харуулж чадсан Эрдэнэт Отелло клубын тамирчин Батзоригийн Эрдэнэсувд. 5kyu зэрэг
3-р байр. Монголын Отелло тоглогчдын чансааны 4-рт эрэмбэлэгдэж байгаа тамирчин Баясгалан Төгөлдөр. 6 Kyu зэрэг
4-р байр. УБ Отелло клубын тамирчин Гантөмөр Энх-Амгалан. 7 Kyu зэрэг
5-р байр. Гоо Марал Отелло клубын тамирчин Алтансүх Түшигбаяр. 8 Kyu зэрэг
6-р байр. Гоо Марал Отелло клубын тамирчин Урианхай Бадамгарав, 9 Kyu зэрэг
7-р байр. Баатар Номин, 10 kyu зэрэг
8-р байр. УБ Отелло клубын тамирчин Төмөртогоо Цогбадрах, 11 kyu зэрэг.
Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэе. Оюуны спорт Отеллогоор хичээллэж байгаа та нартаа баярлалаа.