Америкийн Отелло тоглогч Kevin Ruby бидэнд урам өгсөн сайхан мессеж илгээжээ.

Америкийн Отелло тоглогч Kevin Ruby бидэнд урам өгсөн сайхан мессеж илгээжээ. Отеллогийн Дэлхийн аваргын 43 дахь тэмцээний 7-р үед Kevin Ruby манай тоглогч Э.Нарантуяатай оноолт таарсан юм. Kevin захиандаа:
Нарантуяатай хийсэн тоглолтын төгсөлд би түүнд маш сайн суралцсан байна, аль хэдийнээ хүчтэй тоглогч болхоор чадварлаг болжээ гэж хэлсэн боловч сайн ойлгуулж чадаагүй боловуу гэж бодож байна. Түүний насан дээр Стевенсоны Перпендикуляр гарааг хэрэглэж мэдэж байна гэдэг нь маш том давуу тал юм. Сая тэмцээний үеэр Нарантуяатай хийсэн тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болсныг би их тод санаж байна.
Дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд амьдарч байгаа сонирхол нэгт та бүхэнд болон танай багийнханд хамгийн сайн сайхныг хүсье.
Хүндэтгэсэн К.