Отеллогийн Чансаа сорих, зэрэг олгох 6-р тэмцээний бага насны ангилалын тоглолтын үр дүнтэй танилцана уу.

2019.10.26-нд Улаанбаатар хотноо зохиогдсон Чансаа 6 тэмцээний бага насны ангилалд Мөрөөдлийн Отелло, Гоо марал, Гэрэл Гэгээ, Уудам Монгол, Эрдэнэт Отелло, УБ Отелло клубуудын 38 тамирчин өрсөлдсөн юм.

Отеллогийн тэмцээнд ялж, ялагдахаас илүүтэйгээр хамгийн чухал нь оролцож туршлага суух байдаг. Тиймээс тэмцээндээ оролцож байна гэдэг нь оролцогчын хувьд хамгийн том ялалт юм.

Отелло тоглож сураад удаагүй байгаа ч өөртөө итгэлтэй, зориг гарган оролцсон шинэ тоглогч хүүхдүүдээ тусгайлан баяр хүргэе.

Хүүгээ, охиноо, шавиа чадна гэж урамшуулж, урам өгч, итгэлийг нь бадраасан гэрийнхэн, багш нарт нь маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ сонирходог зүйлсийг нь үргэлж дэмжиж байгаарай, үргэлж чи чадна гэж урам зориг өгч байгаарай.