Чансаа 6 тэмцээний дунд насны ангилалын тоглолтын үр дүнтэй танилцана уу.

2019.10.26-нд Улаанбаатар хотноо зохиогдсон Чансаа 6-р тэмцээний дунд насны ангилалд Мөрөөдлийн Отелло, Гоо марал, Налайх, Гэрэл Гэгээ, Уудам Монгол, Эрдэнэт Отелло, УБ Отелло клубуудын 24 шилдэг тамирчид өрсөлдсөн билээ.

Замын бэрхшээлийг үл харгалзан Эрдэнэт, Налайхаас тэмцээнээ зорин ирсэн тамирчиддаа баярлалаа.

Отеллогийн тэмцээнд ялж, ялагдахаас илүүтэйгээр хамгийн чухал нь оролцож туршлага суух байдаг.Тиймээс тэмцээндээ оролцож байна гэдэг нь оролцогчын хувьд хамгийн том ялалт юм.

Хүүгээ, охиноо, шавиа чадна гэж урамшуулж, урам өгч, итгэлийг нь бадраасан гэрийнхэн, багш нарт нь маш их баярлалаа.
Хүүхдүүдийнхээ сонирходог зүйлсийг нь үргэлж дэмжиж байгаарай, үргэлж чи чадна гэж урам зориг өгч байгаарай.

Отелло тоглож сураад удаагүй байгаа ч өөртөө итгэлтэй, зориг гарган оролцсон шинэ тоглогч хүүхдүүдээ тусгайлан баяр хүргэе.