Чансаа 6 тэмцээний насанд хүрэгчидийн ангилалын тоглолтын үр дүнтэй танилцана уу.

2019.10.26 өдөр Улаанбаатар хотноо зохиогдсон Отеллогийн Чансаа сорих зэрэг олгох 6-р тэмцээний насанд хүрэгчидийн ангилалд Чансаа өндөр зэрэгтэй тамирчид болон шинэхэн сургагч багш нар, тэмцээндээ оролцож байгаа хүүхдүүдээ дэмжин зориг гарган анх удаагаа өрсөлдөж буй ээж аав нарын дунд өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өнгөсөн юм.

Отеллогийн тэмцээнд ялж, ялагдахаас илүүтэйгээр хамгийн чухал нь оролцож туршлага суух байдаг. Тиймээс тэмцээндээ оролцож байна гэдэг нь оролцогчын хувьд хамгийн том ялалт юм.

Отеллогийн сургагч багш нарын хувьд өөрсдөө тэмцээнд оролцож үзсэнээр тэмцээний уур амьсгал, оноолт, шүүлт, оноо, тоглолт үе хоорондын үр дүн, үзүүлэлт зэргийг өөрийн биеэр мэдэрч шавь нараа цаашид сайн бэлтгэх маш чухал дадлага, туршлага болж өгдөг.

Эцэг эхчүүд мөн хүүхдүүдээ дэмжин тэмцээн орсоноор хүүхдүүддээ урам зориг, бахархал өгөхөөс гадна өөрсөддөө итгэх итгэл нь нэмэгдэж, шинэ зүйл сурч мэдэх хүсэл нэмэгддэг. Тиймээс томчууд ялгаагүй үргэлж өөртөө цаг гаргаж өөрийгөө дэмжиж байгаарай, үргэлж чи чадна гэж өөртөө урам зориг өгч байгаарай.