2018.10.12, WOC 2018 фото сурвалжлага, тэмцээний зохион байгуулалт

Дэлхийн Отеллогийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнийг Чехийн Отеллогийн холбоо улсдаа анх удаа зохион байгуулсан. Тэмцээний техник хэрэгсэл, шууд дамжуулалтын бэлтгэл маш сайн байсан бөгөөд Youtube, Facebook болон бусад сувгаар шууд дамжуулалт хийж байлаа.

Мөн тэмцээний засварлага хооронд тамирчидын тав тухтай байдлыг бүрэн хангаж үйлчилж байсан. Тамирчидын амралтын өрөөнд зааланд болж буй тоглолтыг шууд үзэхээр тохируулсан дэлгэц байрлуулж, шаардлагатай бүх техник хэрэгсэлээр хангаж байсан нь үнэхээр бахархууштай байлаа.