Отеллогийн Чансаа сорих зэрэг олгох 7-р тэмцээн

2019 оны хамгийн сүүлийн Отеллогийн чансаа сорих зэрэг олгох ээлжит тэмцээн товлогдлоо.
2019 оны 12 сарын 14-ны өдөр Улаанбаатар хот, 26 хороо, Sunny Town төвийн 2 давхар 3 давхарт байрлах УБ Отелло клуб дээр зохиогдоно.
Тэмцээний бүртгэл 2019 оны 12 сарын 11-ны өдрийг дуустал явагдана.

Бүртгэлийн хураамж Хаанбанк 5121044423, Монголын Отелло сонирхогчдын холбоо гэсэн дансанд Овог нэр, насаа бичин шилжүүлсэнээр таны бүртгэл баталгаажина.

Хүүхэд 5000 төгрөг
Насанд хүрэгсэд 10000 төгрөг.

Дараах цагийн хуваарийн дагуу тэмцээн явагдах тул та бүхэн цагийн хуваарийг анхааралтай харна уу.

1. Бага насны ангилал өглөө 9.30-д эхлэнэ. 12.30-д дуусна.
2. Дунд нас болон насанд хүрэгсэд 13:30-д эхлэнэ. 18:30-д дуусна.

Чансаа сорих тэмцээний насны ангилал бүрийн эхний 8 байрт зэрэг олгогдоно. Зэрэг авсан тамирчид ирэх жилийн Дэлхийн аварга болон олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийн төлөөх сорилго тэмцээнд оролцох эрхтэй болно.