2019.12.14 Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Дунд насны ангилалд 32 тамирчин өрсөлдөж оюун ухаанаа уралдууллаа.

Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Дунд насны ангилалд 32 тамирчин өрсөлдөж оюун ухаанаа уралдууллаа.

Дунд насны ангилалын тэргүүн байрт Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон өсвөрийн шилдэг тамирчин Эрдэнэмөнхийн Манлай орж, зэргээ ахиулж Отелло 3KYU зэрэгтэй боллоо.

2 байр. МОСХ-ны Чансаа өндөр тоглогч, Ууганбаярын Тэмүүлэн, УБ Отелло клубын тамирчин, 4KYU зэрэг

3 байр. МОСХ-ны Чансаа өндөр тоглогч, Баасанжавын Нямдаваа, Мөрөөдлийн Отелло клуб, 4KYU зэрэг

4 байр. Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон, Эрдэнэбатын Нарантуяа, Эрдэнэт Отелло клуб, 6KYU зэрэг

5 байр. Анх удаа Чансаа сорих тэмцээнд оролцож байгаа, Мөнгөнтөгсийн Марал. УБ Хот, ЕБ -н 33-р сургууль, 8KYU зэрэг

6 байр. Анх удаа Чансаа сорих тэмцээнд оролцож байгаа, Сүхбаатарын Өнөмөнх, Налайх дүүрэг 103 сургууль, 9KYU зэрэг

7 байр. МОСХ-ны Чансаа өндөр тоглогч, Ариунбилэгийн Сономцэрэн, Мөрөөдлийн Отелло клуб, 5KYU зэрэг

8 байр. Анх удаа Чансаа сорих тэмцээнд оролцож байгаа, Пүрэвдоржын Отгонбаяр, Налайх дүүрэг, 103 сургууль, 11KYU зэрэг.

Чансааны тэмцээндээ Орхон аймгийн Эрдэнэт Отелло, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Цэнхэрмандал, Нийслэлийн ЕБ-н 33-р сургууль, 84-р сургууль, Налайх дүүргийн 103-р сургууль, Гоо Марал, Гэрэл Гэгээ, Мөрөөдлийн Отелло, Уудам Монгол, УБ Отелло, Бумбачин Налайх клубуудээс зорин ирж оролцсон бидний ирээдүй, бахархал болсон өсвөрийн оюунлаг тамирчиддаа баярлалаа.

Оюуны спортын улам өндөр амжилт хүсье.