Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Бага насны ангилалд шилдэг 32 тамирчин өрсөлдөж оюун ухаанаа сорилоо.

2019.12.14 өдөр зохиогдсон Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Бага насны ангилалд шилдэг 32 тамирчин өрсөлдөж оюун ухаанаа сорилоо.

Чансаа 7-р тэмцээний Тэргүүн байрт УБ Отелло клубын тамирчин Батсайханы Хаш-Эрдэнэ (7 настай) шалгарч МОСХ-ны анхны 2KYU зэрэгтэй тамирчин боллоо.

2 байр. Эрдэнэмөнхийн Мандах, Логарифм сургууль, 6 настай, 4KYU зэрэг.

3 байр. Эрдэнэбатын Батбаатар, УБ Отелло клуб, 7 настай, 6KYU зэрэг

4 байр. Цэрэнбадамын Оюутдалай. 7 настай, Гоо Марал Отелло клуб, 7KYU зэрэг

5 байр. Аззаяагийн Анужин. 8 настай, УБ Отелло клуб, 8 KYU зэрэг.

6 байр. Баатарбаярын Энхсувд. 9 настай, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 9 KYU зэрэг.

7 байр. Төгөлдөрийн Эрдэнэбаатар. Гэрэл Гэгээ Отелло клуб, 9 настай, 10 KYU зэрэг

8 байр. Эрдэнэбилэгийн Төгсбилэг, 8 настай, Налайх 103-р сургууль, 11 KYU зэрэг

Тэмцээнээ зорин ирсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр, Цэнхэрмандал, Нийслэлийн ЕБ-н 33-р сургууль, 84-р сургууль, Налайх дүүргийн 103-р сургууль, Гоо Марал, Гэрэл Гэгээ, Мөрөөдлийн Отелло, Уудам Монгол, УБ Отелло, Бумбачин Налайх клубуудын тамирчиддаа баярлалаа.