2019.12.14 Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Бага нас, Дунд нас, Насанд хүрэгчдийн ангилалын тэмцээний үр дүнтэй танилцана уу.

Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Бага нас, Дунд нас, Насанд хүрэгчдийн ангилалын тэмцээний үр дүнтэй танилцана уу. Энэ удаагийн тэмцээний онцлог нь шинээр зэрэгтэй тамирчин олноор төрөн гарч мөн олон тамирчин зэргээ ахиулсан амжилт дүүрэн байлаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр, Цэнхэрмандал, Нийслэлийн ЕБ-н 33-р сургууль, 84-р сургууль, Налайх дүүргийн 103-р сургууль, Гоо Марал, Гэрэл Гэгээ, Мөрөөдлийн Отелло, Уудам Монгол, УБ Отелло, Бумбачин Налайх клубуудээс нийт 72 тамирчин өрсөлдсөн юм.

Бүх зэрэг авсан тамирчид 2020 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний баг бүрдүүлэх сорилго тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баярлалаа, Ирэх онд олон олон тэмцээнд оролцож улам өндөр амжилт гаргаарай.