“Отеллотой сайхан түүхүүд 5, Орхон аймгийн “Эрдэнэт Отелло” төвийн тамирчин, 4-р сургуулийн 6Д ангийн сурагч Э.Нарантуяа.

“Отеллотой сайхан түүхүүд 5, Орхон аймгийн “Эрдэнэт Отелло” төвийн тамирчин, 4-р сургуулийн 6Д ангийн сурагч Э.Нарантуяа.

Монголын Отелло тоглогчдын Дунд насны ангилалын Чансааны 2-р дугаарт нийт 36 хожил, 1780 оноотойгоор эрэмбэлэгдэж байгаа 2019 оны 10 сард Япон улсын Токио хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож өндөр амжилт үзүүлсэн бидний бахархал болсон шилдэг тоглогч юм.

Нарантуяа нь Отеллогийн холбооноос зохион байгуулсан бүх тэмцээн буюу 7 удаагийн Чансаа, Сорилго, Эрдэнэт анхдугаар нээлттэй тэмцээнүүдэд тасралтгүй амжилттай оролцсон Отеллогийн 6KYU зэрэгтэй Эрдэнэт Отелло клубын өсвөрийн шилдэг тамирчидын нэг юм.

Хүн өөрөө тууштай зан чанартай, хичээнгүй байвал мөрөөдөл зорилгодоо хэрхэн хүрч болдгийг үлгэрлэн харуулж байгаа Э.Нарантуяадаа баярлалаа.

Отелло хэмээх шинэ оюуны спортоор сонирхон хичээллэж өөрийгөө ялан дийлж, мөрөөдөл зорилготой болсон, бусдад зөв үлгэр дууриал үзүүлж, урам зориг өгч байгаа манай тоглогчид өөрсдийн сайхан түүхээ та нартайгаа хуваалцаж байна.

#othello
#mof