2018.11.10 Отеллогийн танилцуулга өдөрлөг

Монголын Отеллогийн холбоо 2018 оны 11 сарын 10-ны өдөр Сансарын Е-март төвийн 5-н давхарт Отелло хөлөгт тоглоомын танилцуулга өдөрлөг хийлээ. Тус өдөрлөгт Дэлхийн Мөрөөдлийн сургуулийн сургачид хүрэлцэн ирж манай тамирчидтай тоглон туршлага хуримтлуулан, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.