2018.11.22 Налайх дүүрэгт Оюуны спорт болох Отелло хѳлѳгт тоглоомын сургалтыг зохион байгуулсаар байна.

Монголын Отеллогийн холбоо, Налайх дүүргийн БТСХороо хамтран шинэ оюуны спорт болох Отелло хѳлѳгт тоглоомыг хѳгжүүлэхээр ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд Налайх дүүргийн албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн спорт хамтлагын ахлагч, арга зүйч, биеийн тамирын багш зэрэг нийт 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Мѳн 208-р цэцэрлэгийн багш нар болон бяцхан хүүхдүүдэд Оттелло хѳлѳгт тоглоомын сургалтын үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Энэ тоглоомын дүрэм маш энгийн учир ямар ч насны хүн түргэн хугацаанд сурах боломжтой. Нас хүйс мэргэжил чадвар хамааралгүй эрх тэгш ѳрсѳлдѳѳн бий болгож чаддагаараа бусад ижил тѳрлийн хѳлѳгт тоглоомоос онцлог давуу талтай юм.

Энэ оюуны хѳлѳгт тоглоомоор тууштай хичээллэснээр аливаа хүн

-Анхаарлаа тѳвлѳрүүлж сурна
-Тэвчээртэй сууж сурна
-Олон боломжоос зѳв сонголт хийх арга барилд суралцана
– Тѳлѳвлѳж сурна
-Хийсвэр сэтгэлгээ хѳгжинѳ
-Эргэцүүлэн бодох, логик дүгнэлт хийхэд суралцана