2018.12.5 Отелло хөлөгт тоглоомыг яагаад тоглож сурах хэрэгтэй вэ.

Этүгэн анагаах ухааны их сургуулийн Олон улсын сувилалын 106-р ангийн оюутнууд Ур чадварын хичээлийн цаг дээр Отелло хөлөгт тоглоомыг тоглосоноор эрүүл мэндийн ямар ач холбогдолтой болох, ялангуяа хүний тархинд ямар нөлөө үзүүлж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Эрүүл мэндийн судалгаагаар хүний тархи шинэ мэдлэг, шинэ зүйл сурах тоолонд дээд зэргээр ачаалагдаж, тэр хэрээр тархины ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжирч, түүнчлэн мартагнах өвчинөөс сэргийлдэг болохыг тогтоосон байдаг байна. Отелло хөлөгт тоглоомыг сонирхон сурж, өөрсдөдөө шинэ мэдлэг олж аван, бусаддаа мөн ач холбогдолыг нь зөвөөр таниулсан та бүхэнд баярлалаа.