2019.3.23-24 Japan Open, 40th Meijin sen 2019

Meijin sen 2019, 40th Othello Open тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хамгийн багадаа Отеллогийн 1-р Дан зэрэг бүхий тамирчид өрсөлдсөн бөгөөд манай тамирчидын хувьд чансаа өндөр тамирчдтай тоглож туршлага судалсан сайхан тэмцээн боллоо.

Meijin sen 2019 Отеллогийн нээлттэй тэмцээнд өсвөрийн 200 гаруй тамирчидтай манай тамирчид өрсөлдөж Орхон аймгийн Эрдэнэт Отелло клубын шилдэг тамирчид Б.Бат-Эрдэнэ – 3Kyu, Т.Батгэрэл – 4Kyu зэрэг авсан бахдам амжилт үзүүллээ. Отелло – оюуны спортоор хичээллээд удаагүй ч Монгол улсаас анх удаа Японы хамгийн өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон та нартаа маш их баярлалаа.

Meijin sen 2019, тэмцээний үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь бүх тоглогчид дундаас нэг азтан тодруулахад манай Орхон аймгийн Эрдэнэт Отелло клубын багшErdenezaya Tuvduu шалгаран 40th Meijin sen 2019 тэмцээнд зориулан гаргасан Токиогийн бэлэгдэл бүхий цамцны эзэн болжээ. Тэмцээндээ амжилттай оролцон азтай яваа багшдаа баяр хүргэе. Цаашдаа улам их хичээгээрэй.