Отеллогийн бүтээлч багш бэлтгэх хөтөлбөр. 2019-05-04

Монголын Отелло сонирхогчдын холбоо нь “Отеллогийн Бүтээлч багш” албан ёсны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Отеллогийн холбооны албан ёсны сургагч багшийн сертификат гардан авсан, Манлайлагч болсон нийт төгсөгчиддөө Оюуны спортын өндрөөс өндөр амжилт хүсье. 2019 оны 5 сарын 4-ны өдөр зохион байгуулсан сургалтанд Хэнтий аймгийн Зургаан сумаас бага ангийн багш нар, Налайх дүүргийн Отеллогийн холбооны багш нар хамрагдлаа. Нэгэн зорилгын дор цуглаж, мэдсэн сурсанаа хуваалцсан, санал солилцсон, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцсэн үр өгөөж ихтэй сургалт боллоо. Сургалтанд хамрагдсанаар Отелло хэмээх оюуны спортын талаар бүрэн мэдлэгтэй болхоос гадна, тоглоомоор дамжуулан “Боловсролын системд”, “Хувь хүнд”, “Нийгэмд” ЭЕРЭГ нөлөөлөл бий болгох, Дэлхийд өрсөлдөх чадвартай салбар салбарын бүтээлч, ирээдүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад хамтран ажиллах эхлэлийг тавьж байгаа билээ.