Отеллогийн сургагч, шинийг санаачлагч, бүтээлч багш нар нэмэгдсээр 2019.07.20

Монголын Отелло Сонирхогчдын холбооноос зохион байгуулагдаг “Отеллогийн бүтээлч, сургагч багш” бэлтгэх ээлжит сургалт 2019 оны 7 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ханбогд боловсролтын төв”-н үүсгэн байгуулагч, захирал Б.Отгонцэцэг, Өмнөговь аймгийн МОСХ-н салбар Отеллогийн холбооны тэргүүлэгч Ө.Рагчаа, Нийслэлийн тэргүүний 33-р сургуулийн Мэдээллийн технологийн ахлах багш Л.Уранчимэг нар хамрагдлаа.

 

МОСХ-ны Өсвөрийн зөвлөл хариуцсан гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр, Орхон аймгийн Отеллогийн холбооны гүйцэтгэх захирал Т.Эрдэнэзаяа, Эрдэнэт Отелло клубын багш Б.Болортуул нар сургалтанд хамрагдсан шинэ багш нарт Отеллогийн холбооны үйл ажиллагаа, төлөвлөгөө_ сургалт, клуб хэрхэн зохион байгуулах, тамирчид хэрхэн бэлтгэх зэрэг бүхий л талаар харамгүй зөвөлгөө өгч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож халуун дулаан яриа өрнүүллээ.

Мөн урилгаар Отелло тоглогчдын дунд хамгийн өндөр чансаатай тамирчид болох У.Анар, Б.Хаш-Эрдэнэ, Б.Маргад нар хүрэлцэн ирж өөрсдийн Отеллотой танилцсан түүх, энэхүү спортоор хичээллэж эхэлсэнээр ямар өөрчлөлт гарсан, яагаад тоглох дуртай зэрэг маш олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж өөрсдийн бяцхан туршлагаас хуваалцлаа.

Хүсэл мөрөөдөл, зорилго дүүрэн, нийгмийн сайн сайхны төлөө, эерэг хандлагатай эрч хүчтэй багш нартаа баярлалаа. Их үйлсийн төлөө хамтдаа хичээцгээе.