Монголын Отелло сонирхогчдын холбооны урилгаар Дэлхийн Отеллогийн холбооны нарийн бичиг Benkt Steentoft 2020 оны 2 сарын 4-ны өдөр Швед улсаас Монгол улсад айлчлахаар хүрэлцэн ирнэ

САЙХАН МЭДЭЭ: Монголын Отелло сонирхогчдын холбооны урилгаар Дэлхийн Отеллогийн холбооны нарийн бичиг Benkt Steentoft 2020 оны 2 сарын 4-ны өдөр Швед улсаас Монгол улсад айлчлахаар хүрэлцэн ирнэ. 🙂

Бэнкт Стинтофт 2005-2010 онуудад Дэлхийн Отеллогийн холбооны Ерөнхийлөгч, 2010 оноос эхлэн Дэлхийн Отеллогийн холбооны нарийн бичиг, тэмцээн хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.

Монгол улсад 2 сар орчим хугацаанд байх ба Монголын Отеллогийн холбооны салбар холбоодууд, сургалтын төвүүдтэй танилцаж, Отеллогийн сургалт, уулзалтуудад оролцон Монгол улс болон Монголын Отелло тоглогчидтой танилцах юм.

Дэлхийн Отеллогийн холбооны хуваарийн дагуу 2022 онд Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азид болох ба бид одооноос эхлэн энэ эрхийн төлөө өрсөлдөх бэлтгэлээ эхэлж байна.