МОСХ -ны дэргэд УБ ОТЕЛЛО Клуб нээгдлээ.

МОСХ-ны дэргэдэх “УБ ОТЕЛЛО КЛУБ” дээр “Анхан” болон “Ахисан” шатны сургалтын элсэлт авч эхэллээ. Отелло оюуны спортыг сонирхогч та бүхнийг урьж байна.

Бүх насныхан хичээллэх боломжтой ба хүүхдийн, насанд хүрэгсэд болон мастер буюу ахмадууд зориулсан ангиас өөрт тохирсон өдөр, цагийг сонгон суралцах боломжтой.

Ажлын өдрүүдээр:
• 1, 3, 4 өдрүүдийн үдээс өмнө, 9:30 – 13:00
• 1, 2, 3, 4, 5 өдрүүдийн үдээс хойш, 14:00 – 17:30
Амралтын өдрүүдээр:
• Анхан шат: Үдээс өмнө, 9:30 – 13:30
• Ахисан шат: Үдээс хойш, 14:00 – 19:00

Нээлтийн хямдрал 50%, 9 сарын туршид үргэлжилнэ.
Анхан шат – 60 минутаар 12 удаагийн хичээл, 2 удаагийн чөлөөт тоглолт. Төлбөр 50,000
Ахисан шат – 60 минутаар 12 удаагийн хичээл, 4 удаагийн чөлөөт тоглолт. Төлбөр 80,000

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд талд, Sunny Town оффисын 2 давхарт, 3 тоот. Харилцах утас: 9908-6782

Отелло хөлөгт тоглоомыг сонгон хичээллэсэнээр:

• Бие биенээ хүндэлж сурна, тэвчээртэй байж сурна.
• Олон боломж, янз бүрийн нөхцөл байдлаас шийдвэр гаргаж, төлөвлөгөө гаргаж сурна.
• Шударга байх ёс зүйг төлөвшүүлнэ.
• Анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө удирдаж сурна.
• Ой тогтоолт, хийсвэр сэтгэлгээ хөгжүүлнэ, сэтгэн бодох чадвар сайжирна.
• Эргэцүүлэн бодож, логик дүгнэлт хийх чадварт суралцана.
• Тархи амрааж, стресс тайлна.
• Шинээр ямарваа нэг зүйл сурах хүсэл эрмэлзэлийг дахин бий болгоно.
• Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
• Хайр хүндлэл, халуун дулаан уур амьсгалыг бий болгоно.
• Нөхөрсөг байдал, амьд харилцааг үүсгэнэ.