Отелло тоглох нь CQ – Creative Quotient буюу бүтээлч сэтгэлгээг дэмждэг.

Отелло тоглох нь CQ – Creative Quotient буюу бүтээлч сэтгэлгээг дэмждэг.

Нэгэн хэвийн бус, хайрцаглагдаагүй, чөлөөтэй, бүтээлчээр сэтгэх чадвар юм. CQ-н үндсэн чадваруудыг Отелло тоглосоноор хэрхэн хөгжүүлж болох вэ.

1. Шинийг санаачлах – Отеллогийн тоглолтын онцлог шинж чанар нь хэзээ ч давтагдашгүй, таашгүй байдаг. Тиймээс үргэлж шинээр сэтгэж тоглох шаардлагатай болдог.
2. Аливаа зүйлийн зүй тогтолыг олох, уялдаа холбоог ойлгох – Өөрийн болон өрсөлдөгчийн нүүдлийг төсөөлөх, диск болгоны дараагийн нөлөөлөл, холбоог тооцоолж сурсанаар логик сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар сайжирдаг.
3. Анхааралтай байх, бүхий л мэдрэмжээ ашиглах – Харьцангуй богино хугацаанд тоглолт хийгддэг учир анхаарал өөрийн эрхгүй маш сайн төвлөрдөг. Ямарваа нэгэн зүйлд сатаарахгүй байх, бусдын нөлөөнд автахгүй байх, өөрийгөө удирдах чадварт суралцдаг.
4. Бүтээлч, санаачлагатай байх – Отелло тоглох тусам өөр өөр тоглолт, арга барилыг үргэлж өөртөө нээж, суралцаж байдаг.
5. Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх – Нүүдлийн хязгааргүй боломж нь асуудлыг олон талаас харах, яаран дүгнэлт хийхгүй байх чадвартай болгодог.