Монголын баг Отеллогийн ДАШТ-д анх удаа багаараа оролцож Дэлхийн 23 орноос 13-р байранд орон бахдам амжилт гаргалаа

Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн багаараа орж Швецарь системээр 2 өдрийн турш тамирчин тус бүр 13 тоглолт хийсэн ба нийт 26 хожил, 16 багийн оноотойгоор Дэлхийн 23 орноос 13-р байранд орон бахдам амжилт гаргалаа.
2018 онд Чех улсын Прага хотод зохиогдсон 42 дахь удаагийн тэмцээнд 2 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 26 орноос 21-р байранд орж байсан юм.
Отеллогийн дэлхийн аваргад амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе. Тэмцээнд оролцоход бүх талаар дэмжсэн багийнхаа гэр бүлийнхэнд, шавь нараа маш сайн бэлтгэж оруулсан багш нартаа баярлалаа