Дэлхийн Отеллогийн холбооны Өсвөрийн зөвлөлийн ерөнхийлөгч Дани улсын тоглогч Jens Aagard-Hansen болон Монголын багийн тоглогч Нарантуяа нар

Дэлхийн Отеллогийн холбооны Өсвөрийн зөвлөлийн ерөнхийлөгч Дани улсын тоглогч Jens Aagard-Hansen-тай Монголын багийн тоглогч Нарантуяа тоглолтын 13-р үед таарч 27:37 онооны зөрүүгээр хожигдсон билээ. Хэрэв энэ тоглолтонд Нарантуяа хожсон бол тус тэмцээний өсвөрийн шилдэг 4-т үлдэх боломжтой байлаа. Jens 25 жилийн турш Отелло тоглож байгаа ба Данид 8-рт эрэмбэлэгддэг туршлагатай тоглогч юм. Отеллогийн нэг онцлог нь нас, хүйс хамааралгүй, шударгаар өрсөлддөг бөгөөд манай тамирчид олон орны туршлагатай, чансаатай тамирчидтай тоглосоноор маш их туршлага хуримтлууллаа.