Монголын Отелло сонирхогчдын 10-р сарын Дунд насны ангилалын ранк шинэчлэгдлээ. 2019.10

Э.Нарантуяа дунд насны ангилалыг тэргүүлсэн хэвээр байна. Э.Нарантуяа нь МОСХ-ноос зохион байгуулсан бүх чансааны тэмцээнд тасралтгүй орсон цорын ганц тоглогч бөгөөд тууштай, хичээл зүтгэлтэй зан чанартай бидний бахархал болсон тамирчин юм.

Энэ сараас эхлэн дундын ангилалд 10-14 насны тоглогчид өрсөлдөж эхэлсэн ба Б.Мишээл бага насны ангилалаас чансаа өгсөн 5-рт эрэмбэлэгдэж эхэллээ.