Логарифм дунд сургуулийн сурагчид Отеллотой танилцлаа.

Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон манай өсвөрийн тамирчин Э.Манлай Логарифм дунд сургуулийн сурагч билээ.
Сургуулийн найзуудаа шинэ оюуны спорттой танилцуулж, Отеллог зааж өгч, өөрийн амжилт, туршлагаасаа хуваалцаж нэг өдрийн сайхан арга хэмжээ зохиосон Манлайдаа болон үргэлж хүүгээ урамшуулж, тусалж дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь баярлалаа.