2018.11.30 Орхон аймгийн чөлөөт ахмадын холбооны хамт олонд танилцуулга хийв.

МОСХ болон Эрдэнэт Отелло салбар хамтран Орхон аймгийн Чөлөөт ахмадын холбооны хамт олонд Отелло хөлөгт тоглоомын сургалт танилцуулга хийв. Ахмадууд маань шинэ оюуны спортыг маш их сонирхон хүлээн авч шинэ зүйл сурч мэдсэндээ сэтгэл хангалуун байлаа. Ахмадууддаа энэ боломжийг олгон сургалт явуулахад туслалцаа үзүүлсэн Хандсүрэн даргадаа баярлалаа.