2019.1.2 “Weekly Othello Challenge” ялагчид тодорлоо

Шинэ оныг угтан зохион байгуулсан Othello Weekly Challenge -н шилдэгүүд тодорлоо. Нийт 6-н даалгавараас хамгийн олон буюу 5 даалгавар амжилттай бодсон Anar UuganbayarTemuulen Uuganbayar нар ялагч боллоо.

Хамгийн оновчтой шилдэг бодолтууд ирүүлж байсан, нийт 4 даалгавар зөв бодсон М. Жанлав дэд байр эзэллээ.

Даалгавар бүрт аавтайгаа хамт бодож оролцдог байсан, нийт 3 бодолт оновчтой бодсон Батхуягын Шагай гутгаар байранд орлоо. Та бүхэндээ баярлалаа.


Бид мөн 2 тоглогчийг онцолж байна. Отелло хөлөгт тоглоом байхгүй ч гэсэн уйгагүй цаасан дээр хөлөгөө зуран бидэнд хариу илгээдэг байсан Нурлан Хурметхан Ұлы,

Хамгийн холоос буюу Хөвсгөлөөс тоглоомоо захиж, тогломоо бие дааж сураад бодолтоо илгээдэг байсан Garmaa Banzragch нартаа маш их баярлалаа.