2019.1.10 Налайх дүүргийн спорт хороотой хамтран байгууллагын сургалт хийлээ

ОЮУНЫ ХӨЛӨГТ ТОГЛООМ “ОТЕЛЛО”-ГИЙН СУРГАЛТ зохион байгуулагдлаа.

Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын А/02 тоот тушаалын дагуу Дүүргийн Засаг даргын тамгын газар болон дэргэдэх байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд Отелло – сэтгэхүй хөгжүүлэх хөлөгт тоглоомын сургалтыг Монголын отеллогийн холбооны хамт олонтой хамтран 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дүүргийн Засаг даргын тамгын газар болон ГБХЗХХэлтсийн урлагын зааланд зохион байгууллаа. Уг сургалтанд Засаг даргын тамгын газрын аж ахуйн алба болон 7 хороодын ажилтан албан хаагчид, ТҮК, ГБХЗХХ, 123-р цэцэрлэг, ЖДҮДТ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлт, Хангамжийн хэлтсийн ажилтан албан хаагч нийт 76 хүн хамрагдлаа. Цаг заваа гарган сургалтанд хамрагдсан та бүхэндээ баярласнаа илэрхийлж, ажлын өрнүүн амжилт хүсье