ОТЕЛЛО хөлөгт тоглоомын тухай

ОТЕЛЛОГИЙН ТҮҮХ

19-р зууны сүүлээр Англи улсад Реверси (https://en.wikipedia.org/wiki/Reversi)  гэдэг тоглоом зохиогдсон нь отелло хөлөгт тоглоомын анхны хувилбар юм.

1971 онд Япон улсын иргэн Горо Хасэгава реверси тоглоомын зарим дүрмүүдийг шинэчлэн өөрчилж, Отелло (オセロ, http://www.othello.org ) нэрээр шинэ тоглоомын патент авсан.

Ногоон талбайд хар цагаан дискнүүдийн хооронд өрнөж буй тэмцэл нь Шексперийн Отелло жүжгийн гол дүрдүүдийн тэмцэл, зөрчилдөөнтэй төстэй  гэсэн санаагаар отелло гэж хөлөгт тоглоомоо нэрлэжээ. Тэр 1973 онд Японы Отеллогийн Холбоог үүсгэн байгуулж, анхны отеллогийн тэмцээнийг мөн ондоо зохион байгуулсан байдаг.

4 жилийн дараа 1977 онд анхны Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдахад зөвхөн 5 улс л оролцож байсан. 2005 онд Дэлхийн Отелогийн Холбоо 22 гишүүн улстайгаар байгуулагдсан. Одоо Дэлхийн Отеллогийн Холбоо нь 70 гаруй гишүүн оронтой холбоо болон өргөжөөд байна. (https://www.worldothello.org/)

Монголын Отеллогийн холбоо нь Дэлхийн Отеллогийн холбооны гишүүн байгуулагад 2018 оны 8 сарын 7-ны өдөр албан ёсоор бүртгэгдсэн.

ЯАГААД ОТЕЛЛО ТОГЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ

Япон улсаас гаралтай Отелло хөлөгт тоглоомыг дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн тоглодог. Энэ тоглоомыг байнга тоглох нь тооцоолох чадвар, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Шатар, даам зэрэг бусад хөлөгт тоглоомыг бодвол тоглоомын дүрэм энгийн бөгөөд маш ойлгомжтой, харьцангуй богино хугацаанд тоглолт дуусдаг, аль ч насны хүн тоглох боломжтой, онолын мэдлэг шаардагдахгүй зэрэг олон давуу талуудтай. Тиймээс хүүхэд гэлтгүй том хүмүүс ч сурч эхлэхэд маш тохиромжтой.

Отелло нь дэлхий даяар боловсролын системд хамгийн өргөн хэрэглэгдэж буй Монтесорри аргазүйг бүрэн хангаж, бага наснаасаа эхлэн ямарваа нэгэн асуудалд ул суурьтай хандах, хамтарч ажиллах, нэг нэгнээ хүндлэх, шийдвэр гаргах, төсөөлөн бодох зэрэг чухал дадлуудыг бие хүнд олгож өгдөг.

Энэхүү оюуны спортыг Монгол улсад түгээн дэлгэрүүлсэнээр нийгэмд, гэр бүлд маш том ач холбогдолтой бөгөөд тоглоомоор дамжуулан хувь хүний ямарваа нэгэн асуудалд ул суурьтай хандах, хамтарч ажиллах, нэг нэгнээ хүндлэх, шийдвэр гаргах, төсөөлөн бодох зэрэг маш чухал дадлуудыг бие хүнд олгож өгөх зэрэг олон олон эерэг нөлөө үзүүлнэ.

ОТЕЛЛО ХӨЛӨГТ ТОГЛООМЫН ТУХАЙ ТОВЧХОН

  1. Отелло хөлөгт тоглоомыг Япон улсын иргэн Горо Хасэгава 1973 онд зохиосон.
  2. Дэлхийн Отеллогийн Холбоо нь эгнээндээ 70 улсыг хамруулсан холбоо болон өргөжсөн бөгөөд энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. https://www.worldothello.org/associations
  3. Дэлхийн олон улс оронд энэхүү хөлөгт тоглоомыг албан ёсоор сургуулийн өмнөх боловсролын системд оруулан заадаг. Ахлах, дээд сургуулийн дэргэдэх клуб, дүүргийн хотын, байгуулагын дэргэдэх зэрэг маш салбар нэгжүүдээр дамжуулан системтэй хөгжүүлэхэд анхаардаг.
  4. Энэ тоглоомын дүрэм нь маш энгийн учир ямар ч насны хүн түргэн хугацаанд сурах боломжтой. Амралт, чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тоглох боломжтой. Тоглоомын уриа нь: A minute to learn and a lifetime to master –
  5. Шатар, даам зэрэг бусад хөлөгт тоглоомын үргэжлэх хугацаа харьцангуй урт, нүүдлийн хувилбар цөөн, сул болон шинээр сурч буй тоглогч хүчтэй өрсөлдөгчийг ялах магадлал бараг байхгүй тул хүүхэд, залуучууд амархан уйдаж сонирхолгүй болдог. Харин Отелло тоглох үед нүүдэл бүрийн дараа хөлөг дээрхи байрлал ихээр өөрчлөгдөж байдаг тул тоглоход сонирхолтой, урамтай байдаг.
  6. Энэ тоглоомоор тууштай хичээллэснээр аливаа хүн:
  • Анхаарлаа төвлөрүүлж сурна,
  • Тэвчээртэй сууж сурна,
  • Олон боломжуудаас зөв сонголт хийх арга барилд суралцана,
  • Төлөвлөгөө гаргаж сурна,
  • Нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч сурна,
  • Хийсвэр сэтгэлгээгээ хөгжинө
  • Эргэцүүлэн бодож, логик дүгнэлт хийх чадварт суралцана,
  • Хожиж, хожигдож сурснаар, хожигдлоосоо сургамж авч ялалт руу тэмүүлэх эрмэлзэлтэй болох дадлыг хэвшүүлнэ, мөн
  • Оюуны чадавхи нь дээшлэн, сэтгэх чадвар нь нэмэгдэнэ.
  1. Япон улс болон Ази, Европын олон орнуудад отеллог хичээлээс гадуурхи сонгон суралцах сургалт, дугуйлан, клуб байдлаар заадаг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн тооцоолох чадварыг хөгжүүлэх зорилгоор мөн ашигладаг.
  2. Дэлхийн отеллогийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээн, Европын гранпри, Японы нээлттэй тэмцээн зэрэг олон улсын чанартай тэмцээн уралдаан жил бүр зохиогдож байдаг.
  3. Отеллогийн олон улсын уралдаан тэмцээнд тус байгуулагын гишүүн болсон аль ч улс орны тамирчин хамрагдах боломжтой. Дэлхийн Отеллогийн Аварга Шалгаруулах тэмцээний ялагч нь шилжин явах цом, 3000 ам.доллар орчим мөнгөн шагнал авдаг . Мөнгөн шагналын сан жил бүр нэмэгдэж байдаг.
  4. Шатартай адил рейтинг олгодог бөгөөд одоогийн байдлаар Японы тамирчин Масая Касай 2617 рейтингээр дэлхийд 1-р байранд бичигдэж байгаа.