MQ – Moral Quotient буюу Ёс суртахуунтай байх, өөрийн гэсэн зарчимтай, шударга байх чадварыг хэрхэн бий болгож эхлэх вэ?

MQ – Moral Quotient буюу Ёс суртахуунтай байх, өөрийн гэсэн зарчимтай, шударга байх чадварыг хэрхэн бий болгож эхлэх вэ?

Өнөөгийн бидний нийгэмд хүмүүс ёс суртахуунгүй байх, шударга бус байдал гаргах зэргийг зүгээр л хэвийн зүйл мэт ойлгогдохоор болжээ.

Ямар ч нийгэмд Moral Quotient сайтай хүн аливаа зүйлийн зөв бурууг ялгах чадвартай, бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг, шударга, өөрийн гэсэн ёс зүйтэй байдаг. Харин MQ чадвар доогуур хүн бусдад, нийгэмд буруу хандлага үзүүлж тэр хэмжээгээр хор хөнөөл учруулж байдаг.

Тэгвэл хамгийн энгийн ёс суртахууны чадваруудыг Отелло тоглосоноор хэрхэн хөгжүүлэх вэ.?

1. Бусдыг хүндэтгэх – Отелло хөлөгт тоглоомыг нас хүйс, биеийн онцлог, ямар ч хөгжлийн бэрхшээл хамааралгүйгээр, хараагүй хүн хүртэл тоглохоор сурахад хялбар, тэмцээн уралдаанд ялгаваралгүй оролцох боломжтой байдаг. Тиймээс Отелло тоглогч хүүхдүүд хүнийг ялгаварлан гадуурах үзлээс ангид байдаг.

2. Бусдад санаа тавих, сайн сайхныг хүсдэг байх –Та өөрөө л хичээвэл амжилтанд бүрэн хүрэх боломжтой гэдгийг Отелло тоглогч бүр мэддэг учраас ялагдсан ч гэсэн өрсөлдөгчиддөө чин сэтгэлээсээ амжилт хүсэж чаддаг.

3. Нийгмийн хариуцлагатай байх – Отелло тоглогчид гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө үргэлж Отеллог зааж өгч бусдад урам зориг өгч байдаг. Ингэсэнээр тэд зөвхөн өөрсдөө зорилготой, шинэ мэдлэгтэй болоод зогсохгүй нийгэмд өөрсдийн чадах хэмжээгээр хувь нэмэр оруулж байдаг.

4. Ёс суртахуунтай, зарчимч байх – Отеллогийн хамгийн чухал дүрэм бол та заавал өрсөлдөгчийнхөө дискийг голдоо оруулж өөрийн болгон эргүүлэх байрлалд дискээ тавих байдаг. Хэрэв та зөв байрлалд тавьсан ч эсрэг талын дискээ дутуу эргүүлбэл таны өрсөлдөгч заавал таньд сануулах ёстой. Ингэсэнээр 2 тал ямар ч булхай байхгүй цэвэр шударгаар өрсөлддөг. Тиймээс Отелло тоглогч бүр шударга байх, ёс зүйтэй байх гэдгийг мэддэг.