Япон улсын Токио хот, Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд анх удаа багаараа амжилттай оролцлоо.

2019 он 10 сарын 8-11 -ны өдрүүдэд Япон улсын Токио хотод Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн багаараа орж Швецарь системээр 2 өдрийн турш тамирчин тус бүр 13 тоглолт хийсэн ба нийт 26 хожил, 16 багийн оноотойгоор Дэлхийн 23 орноос 13-р байранд орон бахдам амжилт гаргалаа.

Багийн бүрэлдэхүүнд:

1.Орхон аймгийн Шатрын олон улсын хэмжээний мастер Намхайн Баттулга, 5Kyu зэрэгтэй (Насанд хүрэгсэдийн ангилалд)

2.Орхон аймгийн Орос 19-р сургууль 9б ангийн сурагч, Эрдэнэт Отелло клубын тамирчин Батзоригийн Эрдэнэсувд, 5Kyu зэрэгтэй (Насанд хүрэгсэдийн ангилалд)

3.Улаанбаатар хотын Логарифм дунд сургуулийн 7Б ангийн сурагч, УБ Отелло клубын тамирчин Эрдэнэмөнхийн Манлай, 5Kyu зэрэгтэй (өсвөрийн ангилалд)

4.Орхон аймгийн 14-р сургууль 6В ангийн сурагч, Эрдэнэт Отелло клубын тамирчин, Эрдэнэбатын Нарантуяа, 6Kyu зэрэгтэй (өсвөрийн ангилалд)

5.Монгол улсыг төлөөлөн явах баг тамирчидыг Улаабаатар Отелло клубын тамирчин, багш, Монголын Отелло сонирхогчдын холбооны төлөөлөгч С.Чинзориг , 5Kyu зэрэгтэй, (Насанд хүрэгсэдийн ангилалд)