2019 оны 43 дахь удаагийн Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож богинохон хугацаанд ч гэсэн Япон орноор танилцах аялал хийлээ.

2019 оны 43 дахь удаагийн Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож богинохон хугацаанд ч гэсэн Япон орноор танилцах аялал хийлээ. Отеллогоор дамжуулан өсвөр үе, залуустаа дэлхийн олон оронтой танилцаж, олон үндэстэн ястаны хүмүүстэй нөхөрлөж, өөрсдийн гэсэн мөрөөдөл зорилгоо тодорхойлж, амьдралдаа сайхан дурсамж бүтээх боломжийг бий болгоход туслах нь бидний бас нэгэн зорилго юм. Энэ удаагийн тэмцээнд баг тамирчидаа дагалдан явсан гэр бүлийнхэн нь мөн сайхан дурсамж бүтээж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ирэх жил биднийг дотоодын болон гадаадын улам олон тэмцээн хүлээж байна даа. #othello @ Tokyo, Japan