Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” төвийн багш, сурагчдад Отеллогийн танилцуулга өдөрлөг зохион байгууллаа.

МОСХ болон Гэрэл-Гэгээ Сургалтын Төв хамтран Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” төвийн багш, сурагчдад Отеллогийн танилцуулга өдөрлөг зохион байгууллаа.
Тус төвд Гэрэл-Гэгээ сургалтын төвийн Отеллогийн багш А.Төгөлдөр Отеллогийн сургалт орох юм. А.Төгөлдөр багш Отеллогоор дамжуулан хүүхдүүдэд шинэ боломж нээж өгч, мөрөөдөл зорилготой болоход нь тусалж, оюуны спортын олон сайн тамирчин төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Шавь нартаа үргэлж сайн сайхныг хүсэж, шинэ зүйл таниулж мэдүүлэхийн төлөө байдаг цогцолбор төвийн багш нартаа баярлалаа.
Отелло хэмээх оюуны шинэ спортыг сонирхон суралцаж эхэлсэн хүүхдүүддээ амжилт хүсье. @ Ulaanbaatar, Mongolia