Уудам Монгол Сургууль Отеллогоор идэвхтэй хичээллэж эхэллээ.

“Монгол Японы хөгжил хамтын ажиллагааны гүүр болох өндөр боловсролтой иргэн хүнийг Бид бэлтгэнэ” уриатай Уудам Монгол Сургууль / Uudam Mongol Education School сургууль Отеллогоор идэвхтэй хичээллэж эхэллээ. МОСХ-н Отеллогийн сургагч багш М.Оюун-Эрдэнэ, Г.Тайванжаргал нар “Уудам Монгол” сургуулийн дэргэдэх клубыг удирдан ажиллуулж байгаа билээ. Отеллогоор дамжуулан сурагч хүүхдүүдийн чадавхи, идэвхийг сайжруулах, сурлагын амжилтанд туслах зорилгоор 2 ээлжээр сургууль дээрээ хичээллэж байгаа ба одоогийн байдаар 48 хүүхэд хамрагдаж хамгийн сонирхолтой, хөгжилтэй, хүүхэд бүр хамрагдахыг хүсдэг клуб нэгэнтээ болсон байна