“Эрдэнэт Отелло – Анхдугаар нээлттэй тэмцээн” 2019 оны 11 сарын 23 -нд Эрдэнэт хотноо.

Монголын Отелло сонирхогчдын холбоо, Орхон аймгийн “Ногоон өрөг” Отеллогийн салбар холбоод хамтран 2019 оны 11 сарын 23 -нд зохион байгуулах “Эрдэнэт Отелло анхдугаар нээлттэй тэмцээн” -д Отелло сонирхогч та бүхнийг урьж байна.

Эрдэнэт – Отелло анхдугаар нээлттэй тэмцээнийг ивээн тэтгэгч, чанарыг эрхэмлэгч Япон улсын №1 брэнд бүтээгдэхүүнээр бидний танил болсон Kagome Mongolia Эрдэнэт салбар. Шинэ Оюуны спортыг дэмжигч, нийгмийн хариуцлагаар манлайлагч Kagome Mongolia Эрдэнэт салбарын хамт олондоо баярлалаа.

Тэмцээний дүрэм:
Нээлттэй тэмцээн 7 үеийн турш 3 насны ангилалаар швейцарь системээр явагдана.

Насны ангилал:
Бага: 6-9 нас
Дунд: 10-14 нас
Насан хүрэгсэд: 15 наснаас дээш

Шалгаруулалт:
1. Насны ангилал тус бүрийн шилдэг 3 тоглогч, Ивээн тэтгэгчийн шагнал
2. Насны ангилал тус бүрийн шилдэг 8 тоглогч, Отеллогийн зэрэг
3. Насны ангилал тус бүрд түрүүлсэн 3 тамирчинд 2020 оны 3 сард Япон улсад зохиогдох “Мэйжин Сэй” – 41 дэх удаагийн Отеллогийн нээлттэй тэмцээнд оролцох эрх.

Тэмцээний бүртгэл:
Тэмцээний бүртгэл 2019 оны 11 сарын 19-ны өдрийг дуустал явагдана.
Бүртгэлийн хураамж Хаанбанк 5121044423, Монголын Отелло сонирхогчдын холбоо гэсэн дансанд Овог нэр, нас, утасаа бичин шилжүүлсэнээр таны бүртгэл баталгаажина.

Хүүхэд 5000 төгрөг
Насанд хүрэгсэд 10000 төгрөг.