Хэнтий аймаг дахь “Сэтгэлгээний хурд” Отеллогийн холбоо “Отелло Сургуульд – Othello in School” хөтөлбөрийнтанилцуулга сургалт хийлээ

МОСХ-ны салбар Хэнтий аймаг дахь “Сэтгэлгээний хурд” Отеллогийн холбоо “Отелло Сургуульд – Othello in School” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн 17 сургуулийн бага, дунд ангийн 27 багш, сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгийн багш нарт Монголд шинэ хөгжиж буй оюуны спортын төрөл болох Отеллогийн танилцуулга сургалтыг 2019 оны 11 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  

Хэнтий аймгийн Х.Байгалмаа, Э.Ганбаатар, Н.Цэнд-Аюуш, С.Гансонгууль, С.Мөнхцэцэг, Д.Цэнгэл, О.Бүрэнбаяр зэрэг Монголын Отелло сонирхогчдын холбооны анхны албан ёсны эрхтэй багш нарын дэмжлэгтэйгээр 2019 оны 5 сараас эхлэн Бор-Өндөр, Цэнхэрмандал, Хэрлэн сумдад Отеллогийн сургалт явуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн танилцуулга сургалтаар улам олон Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхэд багачууд Шинэ оюуны спорт Отеллогоор хичээллэх боломжтой боллоо.

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад шинэ боломж, шинэ зорилго мөрөөдлийг бий болгохын төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байгаа Хэнтий аймгийн “Сэтгэлгээний хурд” Отеллогийн салбар холбооны хамт олондоо, Хэнтий аймгийн Отеллогийн сургагч багш нартаа, танилцуулга сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олондоо баярлалаа.

Сайн сайхан, оюунлаг бүхний төлөө хамтдаа 🙂