“Эрдэнэт Отелло 2019” анхдугаар нээлттэй тэмцээний шилдэгүүд Япон улсыг зорино.

“Эрдэнэт Отелло 2019” анхдугаар нээлттэй тэмцээний насны ангилал тус бүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид 2020 оны 3-р сарын 21-23-ны өдрүүдэд Японы улсын Токио хотноо зохион байгуулагдах 41 дэх удаагийн Отеллогийн нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэд болсонд баяр хүргэе.

Бага насны ангилалд:
• Ганзэсийн Анхбаяр, 9 настай, 4Kyu зэрэгтэй, Эрдэнэт Отелло клубын
тамирчин.
• Батсүхийн Нарансолонго, 7 настай, 5Kyu зэрэгтэй, Эрдэнэт Отелло
клубын тамирчин
Дунд насны ангилалд:
• Өлзийхишигийн Мэндсайхан, 13 настай, Эрдэнэт Отелло клубын
тамирчин
• Эрдэнэбатын Нарантуяа, 12 настай, 6Kyu зэрэгтэй, Эрдэнэт Отелло
клубын тамирчин.
Насанд хүрэгчид:
• Батзоригийн Эрдэнэсувд, 15 настай, 5Kyu зэрэгтэй, Эрдэнэт Отелло
клубын тамирчин
• Намхайн Баттулга, 4Kyu зэрэгтэй, Эрдэнэт хот, Шатрын олон улсын
хэмжээний мастер.

Тэмцээний шилдэг 6 байрыг эзэлж бахдам амжилт гаргасан “Эрдэнэт” -н тамирчиддаа Оюуны спортын өндөр амжилт хүсэж Мэйжэн Сэй 41 дэх удаагийн тэмцээнээс олон улсын зэрэгт авахыг хүсэн ерөөе.

Эрдэнэт Отелло 2019 Анхдугаар тэмцээнд баг тамирчиддаа амжилттай оролцуулсан Мөрөөдлийн Отелло, Гэрэл гэгээ, Гоо марал, Бумбачин Налайх Отеллогийн клубын багш нартаа, Отеллогоор хичээллэж мөрөөдөл зорилготой хүүхдүүддээ баярлалаа.

“Эрдэнэт Отелло 2019” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Орхон аймгийн Отеллогийн холбоо, ивээн тэтгэсэн Эрдэнэт Кагоми салбарын хамт олондоо баярлалаа. “Эрдэнэт Отелло 2019” тэмцээн жил бүр тогтмол 11 сард зохион байгуулагдах ба ирэх жилээс олон улсын зэрэглэлийн тэмцээн болж өргөжин Дэлхийн Отеллогийн холбооны албан ёсны хуваарь бүхий тэмцээнүүдийн нэг болох юм.