2018.11.28 МОСХ Орхон аймагт салбараа нээлээ.

Монголын Отелло Сонирхогчдын холбооны Хангайн бүсийг хариуцан ажиллах төв салбар Орхон аймгийн Эрдэнэт хотод албан ёсоор байгуулагдан анхны Отелло клубыг ажиллуулж эхэллээ.

Та бүхэн Эрдэнэт хотод байрлах Отелло клуб-д хамрагдахыг хүсвэл доорх хаягаар хандаарай.

Хаяг: Орхон аймгийн Гэр бүлийн ордон, 1 давхар, зүүн гар талын эхний хаалга
Утас: 88087349, 99893469
Отелло сургалт явуулах хуваарь: Долоо хоногт 3 удаа, 2 цагаар
Сургалтын хугацаа: 1 сар
Цагийн сонголт:
Үдээс өмнө: 10:00, 12:00
Үдээс хойш: 14:00, 16:00, 18:00

Төлбөр : 1 сарын 45000 төгрөг.

Чөлөөт тоглолтын цаг: Даваа, Баасан, Бямба гаригт 15 цагаас.

Чөлөөт тоглолтын цагаар Отелло сонирхогч хэн бүхэн ирж хоорондоо тоглолт хийн, тэмцээн зохиох боломжтой.

Эрдэнэт төв салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа Т.Эрдэнэзаяа, Т.Ононтуул, Байгалмаа нартаа баярлалаа. Оюуны спортыг хөгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.