МОСХ-ны анхны тамирчин

2018 оны 10 сард Чех улсын Прага хотод болсон Отеллогийн дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд Оюу Толгой компаний Мэдээлэл технологийн хэлтэсийн ажилтан С.Чинзориг эх орноо төлөөлөн анх удаа оролцож Монгол улсын Отеллогийн спортын түүхэн дэхь анхны хожлуудыг авч өндөр амжилт үзүүлсэн билээ. С.Чинзориг нь Монгол улсад шинэ оюуны спортыг хөгжүүлж, хүүхэд залуустаа шинэ мэдлэг, шинэ боломжийг бий болгохын төлөө зорилго тавин ажиллаж байгаа Монголын Отеллогийн холбооны шилдэг тамирчидын нэг юм. Чинзоригтоо 2019 оны Отеллогийн дэлхийн аваргын 43 дахь удаагийн тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.