Отелло хөлөгт тоглоомын танилцуулга өдөрлөг – Налайх дүүрэг, 103 -р сургууль

2018 оны 9 сарын 10
Отелло хөлөгт тоглоомын танилцуулга өдөрлөгийг Ерөнхий боловсролын сургууль дундаас анх удаа Налайх дүүргийн 103 –р сургуульд дээр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургууль болон, Налайх дүүргийн биеийн тамир спорт хороо, МОСХ нар нэгэн зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэсэнээр ерөнхий боловсролын 103-р сургууль дээр Отелло хөлөгт тоглоомын албан ёсны сургалтын төв нээгдэж тус сургуулийн хүүхэд багачууд шинэ төрлийн оюуны спортоор хичээллэх бүрэн боломж нээгдэж байна.
Налайх дүүргийн Биеийн тамир спортын хороо энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласнаар Налайх дүүргийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийж шинэ төрлийн оюуны спортыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх анхдагч хороо боллоо.
Наран ургах Налайх дүүргээс түүчээлэн оюуны спортын төрлөөр олон улсад нэрээ мандуулах шилдэг тамирчин олноор төрөн гарах болтугай.
Отелло хөлөгт тоглоомын танилцуулга, өдөрлөгийг дэмжин, хамтран ажилласан Налайх дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Д.Мөнхбаяр, 103-р сургуулийн захирал Ц.Оюунсайхан, болон бүх багш ажилчид, сурагчид та бүхэндээ талархал илэрхийлэе.