Отеллогийн Чансаа сорих, Зэрэг олгох 6-р тэмцээн, Дунд насны ангилал, 2019.10.26

Отеллогийн чансаа сорих зэрэг олгох 6-р тэмцээний дунд насны ангилалд Мөрөөдлийн Отелло, Гоо марал, Налайх, Гэрэл Гэгээ, Уудам Монгол, Эрдэнэт Отелло, УБ Отелло клубуудын 24 шилдэг тамирчид өрсөлдлөө. Дунд насны ангилалын тамирчидын тэмцээн үргэлж хамгийн хүчтэй тоглогчидтой, сонирхолтой, өрсөлдөөнтэй байдаг билээ.

Энэ удаагийн тэмцээнд Отеллогийн Дэлхийн аваргын 43 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа өсвөрийн насны ангилалд оролцсон УБ Отелло клубын тамирчин Эрдэнэмөнхийн Манлай түрүүлж, амжилтаа бататган 4kyu зэрэг авлаа.
2-р байр. Өлзийхишиг Мэндсайхан (Эрдэнэт Отелло), 5 Kyu зэрэг
3-р байр. Ууганбаяр Тэмүүлэн (УБ Отелло), 4 kyu зэрэг
4-р байр. Баасанжав Нямдаваа (Мөрөөдлийн Отелло), 4 kyu зэрэг
5-р байр. Ариунбилэг Сономцэрэн (Мөрөөдлийн Отелло), 5 kyu зэрэг
6-р байр. Эрдэнэбат Нарантуяа (Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээний өсвөрийн ангилалд анх удаа эх орноо төлөөлөн оролцож, ирээдүйтэй тоглогч болохоо харуулж чадсан, Эрдэнэт Отелло), 6 kyu зэрэг,
7-р байр. Батхуяг Шагай (УБ Отелло), 10 kyu зэрэг
8-р байр. Батболд Чинтулга (Эрдэнэт Отелло), 11 kyu зэрэг


Өнөөдөрийн тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа баярлалаа. Та бүхэн маш их туршлага сууж, өөртөө улам итгэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна.