2019 оны 12 сарын 14, Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Насанд хүрэгчидийн ангилалын шилдэг 8 байр тодорлоо.

Отеллогийн Чансаа сорих 7-р тэмцээний Насанд хүрэгчидийн ангилалын шилдэг 8 байр тодорлоо.

Насанд хүрэгчидийн ангилалын Тэргүүн байранд Гоо Марал Отелло клубын тамирчин шинэ тоглогч Алтансүхийн Түшигбаяр шалгаран 4KYU зэрэгтэй болж өндөр амжилт үзүүллээ.

2-байр. УБ Отелло Клубын тамирчин Гантөмөрийн Энх-Амгалан чансаагаа ахиулан 5KYU зэрэгтэй боллоо.

3-байр. Монголын Отелло тоглогчдын Чансаа өндөр тамирчин 6KYU зэрэгтэй Баясгалангийн Төгөлдөр амжилтаа бататгалаа.

4-р байр. Налайх дүүргийн 103-р сургуулийн ахлах ангийн сурагч Түвшинжаргалын Буяндэлгэр Отеллогийн анхны 7KYU зэрэгтэй боллоо.

5-байр. Отеллогийн ахмад тоглогчдын нэг, УБ Отелло клубын тамирчин Төмөртогоогийн Цогбадрах чансаагаа ахиулан 8KYU зэрэгтэй авлаа.

6-р байр. Гоо Марал Отелло клубын тамирчин шинэ тоглогч 9KYU зэрэгтэй Урианхайн Бадамгарав чансаагаа баталлаа.

7-р байр. Гоо Марал Отелло клубын тамирчин шинэ тоглогч Доржсүрэнгийн Нарантунгалаг анхныхаа 10KYU зэрэг авч эмэгтэй тоглогчдын тоог нэмлээ.

8-р байр. Налайх дүүргийн Бумбачин Отелло клубын тамирчин Баттогтохын Идэрбат 11KYU зэрэг авч амжилттаа бататгалаа.

Шинэ оюуны спортоор хичээллэж, гэр бүл, найз нөхөд, үеийнхэндээ бахархам сайхан үлгэр дуурайл болж манлайлж яваа бүх тамирчиддаа баярлалаа. Та бүхэндээ оюуны спортын өндөр амжилт хүсье.

“A minute to Learn, A life time to Master”